Чойномын судлалаар доктор хамгаалсан анхны хүн
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙАлдарт яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 80 жилийн ой энэ онд тохиож байна. Түүнийг эрх чөлөөг магтан дуулагч, хэлмэгдсэн яруу найрагч гэдгээр нь олон нийт сайн мэддэг. Хэнтий аймгийн Дархан сумын харьяат “Жиком пресс” компанийн захирал Д.Ганболд бол Чойномын нэрэмжит ӨД сангийн тэргүүнээр ажилладаг судлаач хүн.
Тэрбээр өнгөрсөн 1-р сард “Ринчиний Чойномын яруу найргийн эх бичгийн судалгаа” сэдвээр хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалжээ.
1998 оноос Чойном судлалын ажлаа эхлүүлсэн тэрбээр "Хорин нэгдүгээр зуун танаа" ,"Тал дахь тулалдаан" роман, "Хар цэцэг", "Гөлөг" зэрэг үргэлжилсэн үгийн тууж номуудыг нь хэвлүүлж олны хүртээл болгосон юм. Түүнчлэн Хэнтийгийн утга зохиол, яруу найргийнханд үргэлж элэгтэй хандаж, ном бүтээлийг нь уншигчдад хүргэх, хэвлэх ажилд өөрийн амьдралын 20-иод жилийг зарцуулж яваа юм. Түүнээс гадна Хэнтий нутгийн бахархал болсон нэрт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит утга зохиолын Залуу нас дугуйланг ажиллуулж, Залуу нас сонинг ч хэвлэн гаргадаг.
1997 онд Чойном судлалаар ӨМӨЗО-ны судлаач Хасбаатар гэдэг хүн дэд эрдэмтний зэрэг хамгаалж байжээ.
Хэнтий аймаг О.Буянхишиг