Эв модны наадам ирэх сарын сүүлээр Буриад улсын Ахын аймагт болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөрш хоёр улсын эв найрамдлын бэлэг тэмдэг болгон Хөвсгөл аймгийн Ханх сум, Буриад улсын Түнкен, Ахын аймаг хамтран жил бүр ээлжлэн зохион байгуулдаг “Эв модны наадам” Буриад улсын Ахын аймагт ирэх 6 сарын 27-нд болно.
Өнгөрсөн жил Буриад улсын Түнкены Керынд Аугаа их эх орны дайны 70 жилийн ой, “Буриадын үндэсний баяр “Сур харваан” наадамтай хамтатган тэмдэглэсэн бөгөөд Монгол Улсыг төлөөлж Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Г.Төмөрбаатар, Ханх сумын Засаг дарга н.Дамдин нарын 17 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцсон байна.
Эв модны наадмын үеэр эрийн гурван наадам, хөл бөмбөг, гар бөмбөг, хөнгөн атлетик, буриад барилдаан зэрэг олон төрлийн спортын тэмцээн зохион байгуулагдаж задгай театрт Монгол, Буриадын хамтарсан уран сайханчид наадамчин олонд урлагийн тоглолтоо үзүүлэх зэрэг олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа