Агаарын бохирдолд хүүхдүүд хамгийн их өртдөг 

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-22 09:44:34

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран "Цэвэр агаар-Эрүүл ирээдүй" сургалтыг иргэн, аж ахуйн нэгжүүдэд зохион байгуулж байна.

Тус аймгийн төвд тогтмол хөдөлгөөнд оролцож байдаг 5000 гаруй авто машин, байнга оршин суудаг 10000 гаруй гэр хорооллын айл өрхийн зуух, 1 дулааны станц, 60 гаруй том жижиг оврын уурын болон усан халаалтын зуух агаарын  бохирдлын эх үүсвэр болж байгаа гэнэ. Мөн сүүлийн жилүүдэд Мөрөн хот хөгжиж, өргөжин тэлэхийн хэрээр агаарт агуулагдах бохирдуулагч бодисын хэмжээ стандартад ойртож, өвлийн улиралд тоос, азотын давхар исэл стандартаас давж энэхүү бохирдолд хамгийн түрүүнд ихээр өртөж байгаа нь хүүхэд гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас онцолж байлаа.

Сургалтаар иргэд мэдлэг, мэдээлэлгүй, зарим нь мэддэг ч өдөр тутамдаа эрүүл ахуйн зөв дадлыг хэвшүүлэх оролдлого хийдэггүй учраас ирээдүй хойч, үр хүүхдийнхээ төлөө агаарын бохирдлыг бууруулахад хүн бүр, өрх бүр, аж ахуйн нэгж, байгууллага бүр мэдлэгтэй байж, өөрсдийн чадах бүхнийг хийх шаардлагатай байгааг анхааруулж байлаа.

Б.Гантуяа

 

Related news