БОЭТ-ийн Амбулаторийн тасаг урьдчилан сэргийлэх үзлэгийг түр хязгаарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-12-02 17:00:42
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ БОЭТ-ийн Амбулаторийн тасгаар зөвхөн өвчтэй болон зовуурь илэрсэн иргэд үйлчлүүлнэ. Харин урьдчилан сэргийлэх үзлэг ажилд орох хүсэлт, эмчийн бичиг бөглүүлэх үйлчлүүлэгчийг хүлээн авахгүйг анхааруулж байна.

Дээрх шалтгаантай иргэд амбулаториор үйлчлүүлэхдээ халуунаа шалгуулж, гараа ариутган, асуумж бөглөх шаардлагатай. Амбулаторийн тасгаар энгийн үед өдөрт 4000 гаруй иргэн үйлчлүүлдэг бөгөөд үүний 30 орчим хувь нь дагалдан явж байгаа иргэд байдаг аж. Харин хязгаарлалтын горимд шилжсэнээс хойш өдөрт дунджаар 200 гаруй иргэн үйлчлүүлж байна. 

 

Related news