Баянчандмань суманд гарсан хүчингийн хэргийг шалгаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЭнэ сарын 24-25-нд шилжих шөнө Баянчандмань сумын Эрдэнэ, 3-р багийн нутагт үйлдэгдсэн хүчингийн хэргийг аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.
Тодруубал: Тус сумын Засаг даргын орлогч 31 настай Х, сумын Мал эмнэлэгийн үржлийн тасгийн эмч 26 настай Б-г шөнийн 20 цагийн орчим дуудан, улмаар согтууруулах ундаа хэрэглэж мансуурсан үедээ хүчирхийлжээ. Хохирогч Б хүзүүгээ боолгосны улмаас цус хурсан, дээд уруул язарч, бие нь их хэмжээгээр гэмтсэн байдалтай олдон Гэмтэл согог, судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа юм. Уг хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96-р зүйлийн 96.1,126-р зүйлийн 126.2 дэх хэсгийн дагуу мөрдөн шалгаж байна.
Ш.Шүрэнцэцэг
Comments