Чингис хотод “Бамбар”, “Жүржхэн” цэцэрлэгүүд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-06-20 15:07:05

Хэнтий аймгийн Чингис хотод “Бамбар”, “Жүржхэн” цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өглөө 8-9 цагийн хооронд хүүхдүүдээ авч, өдөрт 8 цаг ажиллаж байна.

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг хамрах үндсэн болон хувилбарт гэсэн хоёр хэлбэрийн сургалт байдаг. Хувилбарт гэдэг нь 21 хоногийн богино хугацаанд хөдөө багт очоод цэцэрлэгт ороогүй үлдсэн хүүхдүүдийг хамруулах зорилготой бөгөөд сургалт нь дотроо нүүдлийн болон ээлжийн бүлэг,  явуулын багшийн сургалт гэсэн гурван хэлбэртэй ажээ.

Сарын төлбөрийн хувьд “Бамбар” 120 мянга, “Жүржхэн” 80 мянган төгрөг аж.  Мөн Өлзийт, Бэрх, Хэрлэн сумаас бусад сумдад нүүдлийн цэцэрлэг ажиллаж эхэлсэн байна. Нүүдлийн цэцэрлэгийн нэг бүлэгт 2-5 насны дунджаар 20 хүүхэд хамрагдаж байгаа аж.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Related news