Вакцинд хамрагдсан 103 иргэн халдвар авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-05-11 14:21:00
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газраас иргэдээ вакцинжуулалтад бүрэн хамруулахын тулд байнгын 10, явуулын 10 цэг ажиллуулж байна.

Явуулын цэг нь хэвтрийн болон асаргаанд байгаа иргэдийг гэрээр нь очиж вакцинжуулах юм. Аймгийн хэмжээнд гуравдугаар сарын 25-аас хойш нийт 94028 тун вакцин татан авч,  69290 иргэнд нэг болон хоёр дахь тунг хийжээ. Өнөөдрийн байдлаар 24691 тун вакцины үлдэгдэлтэй байна.

Дархлаажуулалтын нэгдүгээр тунд 51259, хоёрдугаар тунд 18031 хүн хамрагдаад байгаа бөгөөд нэг дэх тунгаа хийлгэсэн 90, хоёр дахь тунгаа хийлгэсэн 13 иргэн халдвар авсан аж.

 

 

 

Related news