Хэнтийн нутгаар үргэлжилсэн бороо орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-06-21 15:54:18

Хэнтий аймгийн хувьд энэ 7 хоногт дуу цахилгаантай бороо орохыг малчид, иргэддээ Цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Мөн өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр 22-нд төв болон зүүн аймгийн нутгаар, 23-нд баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 24-нд баруун аймгийн нутаг, төвийн аймгийн баруун хэсгээр дуу цахилгаантай, үргэлжилсэн бороо орно. Салхи 21-нд нутгийн өмнөд хэсгээр, 22-нд говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Мөн зөвшөөрөлгүйгээр үерийн далан дээр буусан айл өрхүүд сэрэмжтэй байх, хөдөө орон нутгийг зорих гэж буй иргэд замын зарим хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдаж байгааг санаж анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжүүлэв.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Related news