Оюу толгойн дүгнэлт зардал хэтэрсэн талаарх “Rio Tinto”-гийн байр сууринд эргэлзэхэд хүргэлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-08-10 09:54:08

ЛОНДОН. /Reuters/. Монгол Улс дахь Оюу толгой далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.4 тэрбум ам.доллароор хэтэрсэн нь “Rio Tinto” компанийн зүгээс 2019 онд мэдэгдэж байсанчлан геологийн асуудлуудаас шалтгаалаагүй гэдгийг хөндлөнгийн дүгнэлтээр тогтоосныг “Turquoise Hill Resources” компани мэдэгдлээ.


“Энэхүү дүгнэлтээр зардал хэтэрсэн, ашиглалтад орох хугацаа хойшилсонд “төслийн менежментийн үйл явцтай холбоотой тодорхой асуудлуудыг” дэвшүүлсэн” гэж “Turquoise Hill” мэдээлжээ.


Үүнтэй холбогдуулан “Rio Tinto”-гийн зүгээс “Бид тайланг нарийвчлан судлах боломж олдсон даруйд Оюу толгойн Төлөөлөн удирдах зөвлөлтэй хамтран ажиллана” хэмээн цахим шуудангаар дамжуулан хийсэн мэдэгдэлдээ дурдсан байна.


Rio Tinto” нь Оюу толгой уурхайн 66 хувийг эзэмшдэг “Turquoise Hill” компанийн 51 хувийг эзэмшдэг юм. Харин уурхайн үлдсэн хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг билээ.


Rio Tinto”-гийн зэсийн хамгийн том төсөл болох Оюу толгой уурхайн зардал нь 2016 онд анх тооцоолсон 5.3 тэрбум ам.доллароос 6.75 тэрбум ам.долларт хүрч өссөн нь “Turquoise Hill”-тэй санхүүжилттэй холбоотой маргаан үүсэхэд нөлөөлөөд байгаа юм. 

Related news