Экспорт импортоос давж, 903.4 сая ам.доллароор өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2021-08-24 17:18:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УУХҮЯ-наас уул уурхай, эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспортыг танилцуулж байна. Энэ оны 8 дугаар сарын 19 хүртэлх мэдээллээр манай улс 4, 846.6 мянган тонн төмрийн хүдэр гаргаад байна. Мөн хугацаанд газрын тосны экспортоор 3, 301.5 мянган баррелийг гаргажээ. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад энэ нь 108 хувийн өсөлттэй байна. Түүнчлэн 11.7 тонн үнэт металл худалдан аваад байна. 

Энэ оны эхний 7 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 8,579.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1,849.1 сая ам.доллар буюу 27.5 хувиар өссөн байна. Экспорт импортоос давж 903.4 сая ам.доллароор өссөн үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал, нийт экспорт оны эхний 7 сарын байдлаар 4,741.6 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 953.0 сая ам.доллар буюу 25.2 хувиар өссөн. Үүнээс, эрдэс бүтээгдэхүүний экспорт 4,274.3 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 693.9 сая ам.доллар буюу 19.4 хувиар өсжээ. 

Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 90.1 хувийг эзэлж байна.

Related news