Гурван удаагийн арилжаагаар 288 мянган тонн нүүрс борлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-19 16:14:12

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 18-нд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан гурван удаагийн арилжаагаар 288 мянган тонн нүүрс борлуулжээ.


Тодруулбал, 6.6 сая ам.долларын үнийн дүн бүхий, эрчим хүчний 160 мянган тонн нүүрс, 8.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 128 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжсан байна.


Тус компани нүүрсийг сорчлон олборлохгүй байх бодлого баримталж байгаа бөгөөд 1/3 коксжих болон эрчим хүчний нүүрсийг түлхүү борлуулдаг. Үнийн хувьд 1/3 коксжих нүүрс 68.30 ам.доллар, эрчим хүчний нүүрс 36.40-41.90 ам.доллар байх хэлцэл хийжээ.



Түүнчлэн энэ оны эхний хагас жилд 20 удаагийн цахим арилжаагаар 1.3 сая тн нүүрс борлуулж 2.5 их наяд төгрөгийн орлого, 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 742.2 тэрбум төгрөгийн татвар төлж, эдийн засгийн өсөлтийг хангах, гадаад валютын нөөцийг нэмэхэд хувь нэмэр орууллаа. Мөн хугацаанд 13.8 сая тонн нүүрс олборлож, 10.2 сая тонн нүүрс экспортод гаргажээ.

Related news