Дадал сумын Ус, цаг уурын өртөөний 60 жилийн ой тохиов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-09-08 12:53:04
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Дадал суманд Ус, цаг уурын салбар үүсэж, хөгжсөний түүхт 60 жилийн ой энэ жил тохиож байна.
Тус өртөөний хамт олон түүхэн жилүүдэд үүрэгт ажлаа амжилттай гүйцэтгэж, 1966 онд социалист уралдаанд тэргүүн байр, салбарын хэмжээнд улсад 2 удаа, аймагтаа 20 гаруй удаа тэргүүлсэн амжилттай ойгоо тэмдэглэж байна.
Хэнтий аймгийн Дадал сумын Ус, цаг уурын өртөөний түүхт ойг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан хүндэтгэлийн мэндчилгээ илгээж, ажил үйлсээрээ үлгэрлэж, амжилт бүтээлээрээ тэргүүлэн, цаг уурын албанд 17 жил ажилласан, өртөөний техникч О.Бурмааг “Салбарын тэргүүний ажилтан”, өртөөний техникч Ж.Оюунтунгалагийг яамны Жуух бичгээр, Балж-Дадал усны харуул Б.Баатархүүг УЦУОШГ-ын Жуух бичгээр шагнуулсныг хүргүүлж, хөдөлмөрийн алдрыг нь тэмдэглэж буй ахмад ажилтан Ц.Цэцэгмаад хүндэтгэл үзүүлснийг тус өртөөний дарга О.Балжмаа онцлоод, Хэнтий аймгийн Ус, цаг уурын хамт олныхоо өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийллээ.
Мөн энэ үеэр байгаль хамгаалах үйлсэд хүчин зүтгэж байгаа ажилтан, албан хаагчдын өдөр тутмын техник хэрэгслийг сайжруулах хүрээнд салбар яамнаас олгосон мотоциклээ гардан авсан байна.
Related news