Малчдын хүсэлтээр зам засах ажил эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-07-06 17:21:23

 Сэлэнгэ аймгийн Мандал сумын удирдлагууд хөдөөгийн малчин өрхүүдийнхээ хүсэлтийн дагуу зам засах ажилдаа оров.

Энд тус сумын Тарнийн 8-р багийн нутаг дэвсгэр болох Дарьт, Шивэр, Саалинч чиглэлийн 45 км замыг хусч тэгшлэх ажил хийж байна. Энэхүү ажилд “Бороо гоулд” ХХК, “Сэлэнгэ Зүүнхараа” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, Дарьтын хорих 433-р анги зэрэг байгууллагууд машин техник, хүн хүчний дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа гэнэ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарнийн 8 дугаар багт ихэвчлэн малчин өрх амьдардаг байна. Эдгээр өрхүүдийн хувьд сумын төврүүгээ явахад зам харилцаа хүндрэлтэй, бороотой үед намаг шалбааг ихтэй, бартаатай байдаг учир уг замыг засч өгөх хүсэлтийг удаа дараа сумдын удирдлагуудад тавьж байв.  

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news