АСЕМ-д зориулсан "Нүүдэлчдийн баяр наадам" болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-07-15 13:34:33

Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлсэн Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцож буй зочдод зориулсан "Нүүдэлчдийн баяр наадам" өнөөдөр болно. 

Наадам Чингисийн хүрээ цогцолборт 16.00 цагаас эхлэх бөгөөд АСЕМ-ын дээд түвшний уулзалтад хүрэлцэн ирсэн төр засгийн тэргүүд, төлөөлөгчид оролцох юм. Монголын ёс заншил, соёлыг харуулсан уг наадамд хүчит бөх, хурдан морины уралдаан, сур харваа болно.  

Нүүдэлчдийн наадмын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төлөөлөгчдийн тэргүүн нартай хүндэтгэлийн зоог барих юм.

Н.Туяа

Related news