Нийт хорогдлын 27,7 хувь Орхон суманд гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-05-14 11:53:48

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ оны эхний малын 0,2 хувь буюу 6343 толгой том мал зүй бусаар хорогдсон байна. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэдээллээр тэмээ нэг, адуу 482, үхэр 659, хонь 2903, ямаа 2293 толгой хорогджээ. Хангал суманд малын хорогдолгүй мэдээтэй байгаа бөгөөд нийт хорогдлын 27,7 хувь Орхон суманд гарсан байна.

          Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар том малын зүй бус хорогдол сүүлийн гурван жилийн мөн үеийнхээс бага байна. Тухайлбал энэ хаврын малын хорогдол 2019, 2021 оны мөн үеийнхээс 57,6-66,7 хувь, 2020 оны мөн үеийнхээс 15 дахин бага байгаа аж.

Related news