“Бүх хайраа гэр бүлдээ” өдөрлөг болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-05-14 14:12:46
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 15-нд тохиодог дэлхийн гэр бүлийн өдрийг угтаж Орхон аймгийн ЗДТГ, ГБХЗХГ Бүх хайраа гэр бүлдээ өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулж байна.

Өдөрлөгийн хүрээнд спорт, соёл, урлагийн тоглолт, “Аав Ээж Би” буухиа тэмцээн, угийн бичгийн ач холбогдлын талаар сургалт болж байна. Мөн гэр бүлүүдийн дунд гар зургийн уралдаан, сэтгэл зүйн зөвлөгөө, “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор хүүхэд, залуусын хөгжил, хамгаалал, оролцоонд чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Орхон аймаг 107 мянган хүн амтай. 29 мянган өрх гэртэй юм.


 

 

Related news