Гамшигт өртсөн, олон хүүхэдтэй өрх толгойлсон 10 иргэнд гэр олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-06-15 13:26:52
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Жендэрт суурилсан хүний эрхийг хүндэтгэе аяны хүрээнд 10 өрхөд гэр олголоо.

Эдгээр өрхийг аймаг, сумдын Засаг дарга нарт ирсэн өргөдлийг үндэслэн мөн амьжиргааны нөхцөл байдлын үнэлгээ хийсний үндсэн дээр сонгосон байна.  
Үүнд, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, гал, усны гамшигт өртөж орон гэргүй болсон, өндөр настай, 16-аас доош насны 4 буюу түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон эх,
төрийн албанд тэр дундаа төрийн тусгай албанд ажиллаж буй албан хаагчдын төлөөлөл багтжээ.



Related news