ӨНӨӨДӨР: “МУЗЕЙ БА МОНГОЛ БИЧИГ” өдөрлөг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-06-17 06:44:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 17-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын ээлжит бус хуралдаан болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

11.00 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ц.Туваан, Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн нар Хөдөө аж ахуйг дэмжих лобби бүлэг байгуулах тухай, Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал суутган төлөх тухай хуулийн төслийн талаар мэдээлнэ.

12.00 цагт Чойжин ламын сүм музейд “МУЗЕЙ БА МОНГОЛ БИЧИГ” өдөрлөг болно.

14.00 цагт "Blue Sky" зочид буудалд Хөгжлийн зорилтот хөтөлбөр боловсруулах төслийн хэлэлцүүлэг болно. Утас: 99107116

14.00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд "Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадмын хүрээнд багш, урлаг судлаач А.Болормаа “Урлагтай яриа” цуврал уулзалтад оролцоно. Утас:319015, 319017

17.00 цагт Тусгаар тогтнолын ордонд залуу зохиолч Д.Уранбилэгийн "ХАР АВДАР" түүхэн зөгнөлт номын нээлт болно. Утас: 88550855, 90158505

Related news