“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Зүтгүүрийн депогийн 30 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-06-21 10:10:50
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/.“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тээвэр ложистикийн төвийн Зүтгүүрийн депогийн 30 жилийн ой энэ сарын 22-нд тохионо. Тус байгууллага түүхт ойгоо угтаж, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн  байгууллагуудтай  хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, галт тэрэгний хөдөлгөөний найдвартай ажиллагаа, тээвэрлэлтийн шуурхай байдлыг хангах чиглэлээр олон ажил хийж байна.

Тухайлбал, Эрдэнэт өртөөний Эрдэнэт депо, Ачаа тээврийн, Хөдөлгөөний, Замын хэсгийн ажилчидтай уулзалт хийж, харилцан туршлага солилцсон бөгөөд тэднийг Эрдэнэт үйлдвэртэй танилцуулжээ. Түүнчлэн УБТЗ ХНН-ийн хойд хэсгийн  Сэлэнгэ, Зүүнхараа, Дархан, Шарын гол, Хөтөл, Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц, Тээвэр ложистикийн албаны Зүтгүүрийн баг, Сэлгээний бригадуудын хооронд мэргэжлийн ур чадварын тэмцээн зохион байгуулсан байна.

Related news