“Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ” сэдэвт сургалт эхлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Нийгмийн, Халамж Үйлчилгээний хэлтэсээс эрхлэн “Нийгмийн Халамжийн тухай Монгол улсын хууль”ийн 18 дугаар зүйлд заасан “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ”-г Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд болон иргэнээр гэрээлүүлэн гүйцэтгүүлэхээр тусгасны дагуу аймгийнхаа таван байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд “Мөнгөтийн таг” ТББ нь “Зорилтот бүлэг”-ийн 20 иргэнд хөдөлмөрийн дадал олгож авъяасыг нь дэмжих зорилгоор “Эсгий урлал”, “Оёдол эсгүүр”, “Гутал урлал “ зэрэг гурван чиглэлээр мэргэжил олгох түр сургалтыг эхлүүллээ. Сургалтын нээлтэд тус хэлтсийн Захиргаа, Хяналтын албаны дарга Ц.Болортуяа, “Зорилтот бүлэг”-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Амаржаргал нар оролцож сургалтад хамрагдсан нийт иргэдэд Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
Б.Норовсамбуу
Comments