ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 18,4 хувьд зуншлага сайн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-08-20 13:55:26

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 10-ны байдлаар Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалт, зуншлага  нийт нутгийн 18,4 хувьд сайн байна.


Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс тус аймгийн нийт нутгийн бэлчээрийн ургамлын гаралт ямар байгаа тухай танилцууллаа. Тодруулбал, Нийт нутгийн 18,4 хувь буюу Баян-Уул, Бигэр, Жаргалан сумуудад зуншлага сайн буюу бэлчээрийн ургамлын ургалт сайн байна. Харин 55.3 хувьд зуншлага дунд буюу Шарга, Есөнбулаг, Алтай, Хөхморьт, Тоорой тосгон, Гуулин, Дарив, Халиун, Цогт, Төгрөг, Чандмань, Эрдэнэ сумуудад ургалт удааширалтай байгаа аж. 26.3 хувьд зуншлага муу буюу Бугат, Дэлгэр, Тайшир, Цээл, Тонхил сумуудад ургалт муу гарсан байгаа тухай мэдээлэв. Мөн одоогоор малын тарга хүч, усан хангамж дунд зэрэг гэж нэмж .танилцуулсан юм.


Related news