"Морьт Пүрэв" хэмээх начны нэрэмжит барилдаан болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонгол бөхийн өргөөнд энэ намрын сонирхолтой барилдаанууд хуваарийн дагуу үргэлжилсээр байна.Ирэх долоо хоногт "Морьт Пүрэв" хэмээх начны нэрэмжит барилдаан болно.
Говь нутгаар зогсохгүй монгол орны хангай, алтайн хаана ч дуурсагдах алдрыг олсон Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, ард олныхоо дунд “Морьт” хэмээн алдаршсан Монгол Улсын өсөх идэр начин О.Пүрэвийн нэрэмжит барилдаан энэ сарын 11-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болох товоо зарлаад байна. Энэхүү барилдаанд аймаг цэргийн цолтой 256 бөх зодоглох юм.
Ж.Батсайхан
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days
Comments