БУЛГАН: Дурсгалын төгөл байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-09-13 16:32:32

Булган /МОНЦАМЭ/ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Булган аймагт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалд зориулан ногоон төгөл байгуулж эхэллээ.

            Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн үеэр Тэшиг сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар, хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд хамтран хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан хөшөөний орчимд шар хуайс, өрөлний мод зэрэг 50 гаруй суулгац тарьжээ.

            Мөн Баян-Агт суманд Шандны цэцэрлэгт хүрээлэнд голт бор, монос мод тарьсан байна. Булган сумын ИТХ энэ намрын мод тарих өдрөөр Дашчойнхорлин хийдтэй хамтран хэлмэгдэгсдийн дурсгалд зориулан Даваажин дуганыг тойруулан мод тарихаар төлөвлөж байна гэж Булган сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Нарангэрэл ярилаа.

Related news