ЗАВХАН: Төрийн жинхэнэ албаны тангаргийг 25 хүн өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-11-24 15:38:55

Завхан/МОНЦАМЭ/. Монгол бахархлын өдөр 25 төрийн албан хаагч тангараг өргөлөө.

Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлөөс "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан журмын дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Төрийн албаны тусгай шалгалт өгч, төрийн захиргааны албанд шинээр томилогдсон 12 байгууллагын 25 төрийн албан хаагч өнөөдөр тангараг өргөлөөЭнэ онд тангараг өргөх ёслолын ажиллагааг ийнхүү гурав дахь удаагаа зохион байгуулж байна.

Энэ удаагийн тангараг өргөх ажиллагааг зохион байгуулахдаа төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргийн хуудсыг үндэсний монгол бичгээр давхар үйлдэж, "Монгол бахархлын өдөр"-өөр тэмдэглэснээрээ онцлогтой байлааТус ёслолын ажиллагаанд, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Мягмарсүрэн, Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, холбогдох байгууллагын дарга, удирдлагууд оролцлоо гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.



Ташрамд, Завхан аймагт 5560 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. Тус аймаг төрийн албан хаагчид өндөр ёс зүй, сахилга хариуцлагатай байж үлгэр дуурайлал үзүүлэх ёстой гэж уриалаад, 2022 оныг “Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарласан аж.



Related news