ЗАВХАН: Бэлчээр хамгаалах ажлыг хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-12-14 17:27:37

Завхан/МОНЦАМЭ/. Их-Уул сум энэ жил газар тариалангийн салбараа дэмжиж, техник тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг хийжээ.

Тухайлбал, энэ хавар тариалалтын бэлтгэл ажлыг хангуулах, техникийн бэлэн байдлыг хангах зорилгоор “МТЗ-82” тракторын сэлбэг хэрэгслийг 1185000 төгрөгөөр худалдан авчээ. Үүний үр дүнд сумын хэмжээнд байгалийн хадлан 360,1 тн, ногоон тэжээл 50 тн, төмс 30 тн, хүнсний ногоо 5,24 тн, хужир шүү 19 тн-ыг тус тус бэлтгэсэн байна. Сумын аюулгүйн нөөцөд 1600 боодол өвс, 5,5 тн тэжээлийг бэлтгэлээ.

Мөн ”Их-Уул сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөө-2030” төлөвлөгөөг боловсруулан баталсан. Энэ төлөвлөгөөний хүрээнд бэлчээрийг хамгаалах олон талын ажлыг хийж байгаа. Тухайлбал, сумын Засаг даргын А/208 тоот захирамжийн дагуу 11 сарын 8-15-ны хооронд бэлчээр хамгаалах намрын үйл ажиллагааг байгаль орчныг нөхөн сэргээх сангаас 4000000 төгрөгийн санхүүжилтээр хөдөөгийн таван багт үлийн цагаан оготнын устгал хийлээ.

Түүнчлэн, “Унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь” төслийн санхүүжилтээр бог малын үүлдэр чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх. Бэлчээрийг хамгаалж, малын үүлдэр угсааг сайжруулж, малын тоо толгойг цөөлж, таваарлаг малыг өсгөх бодлого барьж ажиллаж байна. Энэ зорилгын хүрээнд сумын 21 малчны бүлэгт, Дөрвөлжин сумаас “Завхан буурал” үүлдрийн 21 ухна, Эрдэнэхайрхан сумаас “Сартуул” үүлдрийн 21 хуц тус тус нийлүүлсэн гэж Их-Уул сумын ЗДТГ-аас мэдээлэв.

 

Related news