ГОВЬ-АЛТАЙ: Сумын хоршоо хөгжүүлэх сангаас 104 зээлдэгчид хамаарах 931.21 сая төгрөгийн зээл байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ЗДТГ-аас сумын хоршоо хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийн мэдээллийг 12 дугаар сарын 9-ний байдлаар танилцуулав.
2022 онд хугацаа хэтэрсэн 15 зээлдэгчийн зээл бүрэн төлөгдөж хаагдсан байна. 12 дугаар сарын 9-ний байдлаар 104 зээлдэгчид хамаарах 931.21 сая төгрөгийн зээл байгаа аж. Тэдгээрийн:
-21 зээлдэгчийн 156.64 сая төгрөгийн зээлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн
-10 зээлдэгчийн 115.4 сая төгрөгийн зээлийг Прокурорын байгууллагад шилжүүлсэн
-15 зээлдэгчийн 166.76 сая төгрөгийн зээлийг шүүхээр шийдвэрлүүлсэн
-53 зээлдэгчийн 470.53 сая төгрөгийн зээлийн хугацаа дуусаагүй 5 зээлдэгчийн 21.88 сая төгрөгийн зээлийг шүүхээр шийдвэрлэх боломжгүй зээл эзэлж байгаа тухай холбогдох албанаас олон нийтэд танилцуулав.