ЗАВХАН: Сурагч У.Бямбадорж оны онцлох хүүхдээр шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-12-23 15:23:10

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгаас оны онцлох хүүхэд тодорлоо гэж аймгийн ГБХЗХГ-аас мэдээлэв.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд амжилт гаргасан хүүхдүүдийг шалгаруулдаг уламжлалтай.

Эдгээр хүүхдүүдийг оюун ухаан, мэдээллийн технологи, урлаг, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэг, сайн үйлсийн төрөлд үе тэнгийнхнээ манлайлсан амжилтаар нь үнэлж, “Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулж Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагнал олгодог.


Тэгвэл энэ жил Биеийн тамир, спортын төрөлд Завхан аймгийн Улиастай сумын ерөнхий боловсролын IV сургуулийн 12А ангийн суралцагч Уртнасангийн Бямбадорж нь “Монгол Улсын 2022 оны онцлох хүүхэд”-ээр тодорлоо. Сурагч У.Бямбадорж 2022 онд Самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд дэд байр, Cамбо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд гутгаар байр, Жудо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд тусгай байрыг эзэлсэн. Спортын дэд мастер цол, Шагай харвааны аймгийн Хошой мэргэн цолны болзлуудыг тус тус хангасан амжилтыг үзүүлжээ. Монгол Улсын оны онцлох хүүхдээр шалгарсан сурагч У.Бямбадоржид сурлага, спортын өндөр амжилтыг хүслээ. 

Related news