БУЛГАН: Аялал жуулчлалын контент 2,1 сая хүний хандалт авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-01-10 09:54:34

Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг олон тулгуурт хөгжлийн загварыг нэвтрүүлж, эдийн засгийн бие даасан байдлыг хангах, ногоон хөгжлийн дэмжсэн аймаг болох зорилт тавьж, аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Байгалийн үзэсгэлэнт газар, түүх соёл, рашаан амралт сувиллын аялал жуулчлалын чиглэлээр энэ салбарыг хөгжүүлэхээр зорьж, аймгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах 14 контентыг бэлтгэн цахим орчинд сурталчиллаа гэж аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар мэдээллээ.

Өнгөрсөн онд аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний сурталчилгаа цахим орчинд 2,1 сая гаруй хандалт авсан байна. Аялал жуулчлалын зах зээл дэх мэдээллийн технологийн ашиглалт нэмэгдсэнээр жуулчин, аялагчид сүүлийн жилүүдэд өссөн аж. Өнгөрсөн онд гадаадын 8,0, дотоодын 100,0 мянган жуулчин, аялагчид тус аймагт ирсэн байна.

Related news