ГОВЬ-АЛТАЙ: ЖДҮХС-аас зээл авахаар 17 аж ахуйн нэгж хүсэлтээ илгээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-03-13 13:31:01

Есөнбулаг  /МОНЦАМЭ/. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангаас 2023 онд зээл авахаар Говь-Алтай аймгийн хэмжээнд 17 аж ахуйн нэгж 1,760,741,915.00 төгрөгийн зээлийн хүсэлтээ баталгаажуулсан тухай ХХААГ-аас мэдээлэв.


Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон ХХААХҮ-ийн сайдын 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн А/37 дугаар тушаалаар батлагдсан хөнгөлөлттэй зээл олгох Ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг хүлээн авах үйл ажиллагааг 2023 оны 2 дугаар сарын 9-нөөс 2023 оны 3 дугаар сарын 10-ны 24.00 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд Төсөл хүлээн авах цахим системээр амжилттай хүлээн авлаа. Тодруулбал, төсөл хүлээн авах цахим системд Говь-Алтай аймагт хэрэгжүүлэхээр нийт 17 аж ахуйн нэгж 1,760,741,915.00 төгрөгийн зээлийн хүсэлтээ баталгаажуулсан байна. 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-д заасны дагуу борлуулалтын орлогоос хамааруулан зээл хүсэх дээд хэмжээг заасан бөгөөд хүсэлтээ баталгаажуулсан аж ахуйн нэгжийн 47,6 хувь нь 100.0 хүртэл сая төгрөгийн зээл, 52,4 хувь нь 100.0-аас дээш сая төгрөгийн зээл хүссэн тухай холбогдох албанаас танилцууллаа.

Related news