ӨМНӨГОВЬ: Хүчтэй шороон шуурганы улмаас сургуулийн үйл ажиллагааг түр зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-21 13:25:49

Даланзадгад /МОНЦАМЭ/  Өмнөговь аймгийн нийт нутгаар 3 дугаар сарын 21-ний өдрийн өглөөнөөс эхлэн Өмнөговь аймгийн Булган, Гурвантэс, Цогт-Овоо, Цогтцэций, Манлай, Ханбогд, Номгон, Баян-Овоо, Хүрмэн сумын нутгаар салхи секундэд 18-20 метр зарим үед секундэд 24 метр, бусад нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурч байна.


Тиймээс аймгийн ОБГ-аас иргэд олон нийт, малчид, тээвэрчид, иргэдэд яаралтай сэрэмжлүүлэг хүргэж, хол ойрын замд зорчихгүй байх, малаа хол бэлчээхгvй байх талаар урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна.


Мөн шороон шуурганы хүч нэмэгдэж одоогоор 18 м/с цаашид 20-24 м/с хүрч харагдах орчин хязгаарлагдаж байгаатай холбогдуулан ЕБС-ийн үдээс хойш буюу хоёрдугаар ээлж хичээллэхгүй байх шийдвэрийг гаргалаа. 

Related news