ЗАВХАН: Загастайн даваагаар болгоомжтой зорчихыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-29 10:22:49

Улиастай/МОНЦАМЭ/. Тус аймгийн Загастайн давааны хавцлын зам дээр цас хайлсны улмаас нуралт үүсэж, замын зорчих хэсэгт хөдөлгөөний аюулгүй байдал алдагджээ.

Цаг агаар өдөртөө огцом дулаарч байгаатай холбоотой, Загастайн давааны уулын хэсгээс цас хайлсны улмаас нуралт үүссэн. Автозам дээр хад чулуу нурж хөдөлгөөний аюулгүй байдал алдагдсан байна. Давааны замын зорчих хэсэгт үүссэн нөхцөл байдлыг 23.00 цагт автозамын үзлэгээр илрүүлэн, зорчих хэсгийн хөдөлгөөний аюулгүй байдлыг нь хангаж, зам арчлалтын компаниудад мэдэгдсэн.


Давааны хавцлын хэсгийн замыг чөлөөлөх ажлыг Завхан АЗЗА компани гүйцэтгэж дууссан, зорчих хөдөлгөөн хэвийн байна. Гэхдээ дахин нуралт үүсэж болзошгүй байгаа тул үзлэгийг тогтмол хийж ажиллана. Тиймээс Загастайн даваагаар зорчих иргэдийг анхаарал болгоомжтой явахыг сануулж байна. Мөн өдөртөө хайлсан цас шөнөдөө мөстөх, халтиргаа гулгаа үүсэх, шар усны үер замруу орох эрсдэлтэй байгаа учраас автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангах, хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой зорчихыг аймгийн Цагдаагийн газраас анхааруулав. 



 

Related news