ГОВЬ-АЛТАЙ: Аймгийн хэмжээнд 81.2 мянган толгой төл бойжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-03-31 13:30:07

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг 2022 оны жилийн эцсийн мал тооллогоор 8135 малчин өрх нийт 3 сая 167.5 мянган толгой мал тоолуулсан байна. 


Тухайлбал, мал тооллогын дүнгээр тус аймаг 45.4 мянган толгой тэмээ, 127.6 мянган толгой адуу, 74.8 мянган толгой үхэр, 932.4 мянган толгой хонь, 1987.3 мянган ямаа тоолуулжээ. 


Энэ хаврын тухайд аймгийн хэмжээнд 1037.7 мянган толгой хээлтэгч мал төллөхөөс 81.5 мянган толгой хээлтэгч төллөж, гарсан төлийн 99.6 хувь буюу 81.2 мянган толгой төл бойжиж байна хэмээн ХХААГ-аас танилцууллаа.

Related news