ГОВЬ-АЛТАЙ: Үндэсний бичгийн “Цахим бичвэр”-ийн уралдаанд 104 алба хаагч оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-05-15 14:41:40

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Төрийн байгууллагын алба хаагчид үндэсний бичгийн цахим бичвэрийн уралдаанд оролцлоо.


Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III, “Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 7 дугаар тогтоол, "Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага MNS 6395:2022 стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар баталсан удирдамжийн дагуу энэхүү уралдааныг зохион байгуулсан тухай ЗДТГ-аас танилцууллаа.

Уралдаанд сум, байгууллагын төрийн албан хаагч, архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудын дунд үндэсний бичгийн “Цахим бичвэр”-ийн уралдааныг тавдугаар сарын 12-нд явуулсан аж. 


Уралдааныг аймгийн ЗДТГ, БШУГ, СУГ, Насан туршийн боловсролын төв, Төрийн Архивын тасаг зэрэг байгууллага хамтран зохион байгуулсан ба 51 байгууллагын 104 албан хаагч оролцож өрсөлдлөө.

Энэхүү уралдаанд шалгарсан албан хаагчдыг гурван байраар тус бүр хоёр алба хаагчийг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах бөгөөд шагналыг Үндэсний бичиг үсгийн баярын зохион байгуулалтын үйл ажиллагааны үеэр гардуулах ажээ.


Related news