ТӨВ: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2 дахь хэлэлцүүлгийн дараах төслийг иргэдэд танилцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-05-24 17:07:21

Жаргалант /МОНЦАМЭ/ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2 дахь хэлэлцүүлгийн дараах төсөл болон төрийн албаны шинэчлэлийн тухай Жаргалант, Сүмбэр сумын иргэдэд танилцуулж байна.


Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, сумын удирдлага, 180 гаруй иргэдийн төлөөлөл оролцлоо.


Иргэдийн төлөөллүүд Атар газар хагалах тухай хуулийг чангатгахыг, нийгмийн даатгалын тухай хуулийг шинэчлэх, Боловсролын тухай хуулийн шинэчлэл, сум орон нутагтаа дутагдаж байгаа асуудлын талаар саналаа илэрхийлэв. Тэр дундаа сум орон нутагт ажиллах хүний нөөц дутмаг, нийгмийн баталгааг хангаж өгдөггүй байдлаас ажлын байр байгаа хэдий ч ажиллах хүн олддоггүй тухай хэлж байв. Түүнчлэн төрийн албаны цалингийн шатлал их, хүртээмж бага байгаа тул төрийн албанд ажиллах сонирхолтой иргэн байхгүй болсон тухай ярьж байв.


УИХ-ын гишүүн Ж.Батжаргал “”Инфляцын үнийн өсөлтийг харгалзан автоматаар цалин нэмэгддэг байх бодлогын баримт бичгийг батлуулахаар дамжуулсан, хүлээлттэй байгаа” талаар хэлж байв. 

Related news