ТӨВ: Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор тэмдэглэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. Өнөөдөр гэрэлт ирээдүй болсон энхрий бяцхан хүүхэд, багачуудын эрхийг хамгаалах, баярын өдөр. Энэ өдрийг Төв аймгийнхан “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор тэмдэглэж байна.
Тус үйл ажиллагааны үеэр Төв аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Мөнхбаатар хэлсэн үгэндээ: “Ирээдүй хойч үе маань амар амгалан нийгэмд амьдарч, алхам тутамдаа сурч боловсорч хөгжих ёстойг онцлон дурдаад, аймгийн хэмжээнд хэрэгжиж байгаа хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа болох “Хүүхэд бүр цэцэрлэгт”, “Хүүхдийн хүмүүжил төлөвшлийг сайжруулах”, “Хөгжсөн багшаас чадварлаг сурагч”, “Хүүхдэд ээлтэй дотуур байр” дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүн, “Оюунлаг Төв аймаг” арга хэмжээний амжилт, үр дүн болон хүүхдүүдийн сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хүргээд, цаашдаа ч хүүхдүүдийнхээ дуу хоолойг сонсож, шийдвэр гаргах түвшинд хэрэгжүүлж ажиллана” гэв.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр баярын парад, хүндэтгэлийн үйл ажиллагаагаар эхэлж, авьяаслаг хүүхэд багачуудын хүндэтгэлийн тоглолт, олон олон сонирхолтой арга хэмжээнүүдээр үргэлжилж байна.