ТӨВ: Он гарсаар 2601 тн хог хаягдлыг цэвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-06-07 16:47:45

Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхэн ойн хүрээнд орчны бохирдлыг бууруулах ямар ажлуудыг хийж байгаа талаар Төв аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтнээс тодрууллаа.


“Орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 01 дугаар албан даалгавар гарч, аймгийн хэмжээнд сар бүр нийтийн цэвэрлэгээ, хөрсний бохирдлыг бууруулах ажил хийж байна. Албан даалгаврын хүрээнд 2602 тн хог хаягдлыг цэвэрлэн, 8061 ширхэг малын сэг зэмийг устгасан.

Орчны хог хаягдлыг бууруулах чиглэлээр Зуунмод сумын нийтийн эзэмшлийн 34 байрны гадна талд 20 ширхэг хогийн савыг байрлуулсан.


Мөн хөрсний бохирдуулагч нүхэн жорлон буулгах ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд Алтанбулаг сум 1, Баян сум 1, Баян-Өнжүүл сум 1, Баянхангай сум 1, Зуунмод сум 6, Лүн сум 1, Сүмбэр сум 2, Сэргэлэн сум 5, Эрдэнэ сум 1, нийт 9 сумын 19 нүхэн жорлонг буулгаад байгаа бөгөөд тус ажил үргэлжилж байна” гэв. 

Related news