СЭЛЭНГЭ: Самбо бөхийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-09 17:35:54

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Казахстан улсын Астана хотноо болж буй самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Сэлэнгийн тамирчид хүрэл медаль хүртжээ.

 

Тус тэмцээний M5 ангилалд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат "Шинэ бадрах" компанийн бөх, ОУХМ Б.Бямбаа, М2 ангилалд Сант сумын харьяат, "Шинэ бадрах" компанийн бөх, аймгийн заан, самбо бөхийн УАШТ-ийн алт, мөнгөн медальт Б.Эрдэнэбаяр нар тус тус хүрэл медаль хүртжээ.

 

Related news