СЭЛЭНГЭ: Элсэлтийн ерөнхий шалгалтад 1038 шалгуулагч бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-14 08:21:42

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн мэдлэг, чадварын түвшнийг тогтоох “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ыг өгөхөөр Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 1038 шалгуулагч хамрагдахаар бүртгүүлсэн байна.

 

Дээрх шалгуулагчдыг нарийвчилбал математик 742, монгол хэл 508, нийгэм 623, англи хэл 650, орос хэл 33, газар зүй 23, физик 301, биологи 148, хими 149, монголын түүх 40 шалгуулагч бүртгүүлжээ.  

 

Сэлэнгэ аймаг уг шалгалтыг жил бүр Сүхбаатар сумын Ц.Бумцэндийн нэрэмжит ЕБ-ын 1-р сургууль дээр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ утгаар бэлтгэл ажлыг хангаад байна.

 

Энэ талаар аймгийн БШУГ-ын ЭЕШ хариуцсан мэргэжилтэн Д.Нарантуяагаас тодрууллаа.  

 

-ЭЕШ өгч буй хүүхдүүдэд хандаж өгөх зөвлөмж юу байна?

-Шалгуулагч бүхэн бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, иргэний үнэмлэхээ заавал авч ирнэ гэдгийг онцгойлон хэлье. Мөн гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйл авч орохгүй байхыг зөвлөе. Мөн Ерөнхий шалгалтын хариултын хуудсыг Боловсролын үнэлгээний төвөөс өгсөн харандаагаар бөглөхийг анхааруулж хэлье.   

 

Related news