СЭЛЭНГЭ: Өвсний үндэс төслийн санхүүжилтээр дрон хүлээлгэн өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монголын
хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбооны Мандал
сум дахь салбарт дрон хүлээлгэн өгчээ.
Энэхүү
дрон нь 2 төрлийн бөгөөд хөрс хамгаалах бодис цацах, талбайн
үнэлгээ дүгнэлт нарийвчилсан зураглал гаргах өндөр хүчин чадалтай аж.
Дроныг Монгол Улс дахь
Япон Улсын элчин сайдын яам, Японы ЖАЙКА Олон улсын байгууллагын “Өвсний үндэс төсөл"-ийн санхүүжилтээр хүлээлгэн өгчээ.
Дрон
ажиллуулах зааварчилгааг өгөх зорилгоор НҮБ-ын
Хүнс Хөдөө аж ахуйн байгууллагын Stream төслийн санжүүжилтээр Япон улсаас 4
сургагч багшийг урьж
ирүүлсэн байна.
Сургалтад
15 хүн хамрагдсан бөгөөд энэ сарын 15-18-ны өдрүүдэд зохион байгуулжээ.