СЭЛЭНГЭ: 286 донор тогтмол хугацаанд цусаа бэлэглэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 465 донор байдаг. Эдгээрээс байнгын тогтмол хугацаанд цусаа бэлэглэдэг донор 286 байгаа аж.
Аймгийн цусны салбар төвд өнөөдрийн байдлаар нийт 740 нэгж цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тасаг нэгжийн
хэрэглээнд 520 нэгжийг олгосон байна.
Мөн
нөөцдөө 260 нэгж бүтээгдэхүүнтэй байгаа хэмээн Эмчилгээний албаны дарга Б.Цэрэнтогтох ярилаа.
Он
гарсаар донорын эгнээнд 39 донор шинээр нэмэгджээ.