Япон уран бүтээлч гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын уран бүтээлч Казз Моришита гэрэл зургийн үзэсгэлэнгээ Монгол арт галерейд энэ сарын 21-нд нээнэ.
“Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрсөөр л байна...” хэмээх үзэсгэлэнгээс Японы гэрэл зургийн баялаг, олон талт ертөнцтэй танилцах боломжтой. Түүний сэтгэл татам гэрэл зургууд нь Японы байгалийн мөн чанарыг өгүүлж, уран бүтээлчийн өвөрмөц өнцөг, уран сайхны илэрхийлэмжийг нь харуулдаг. Үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх юм.
Уран бүтээлч Казз Моришита 1951 онд Япон улсын Айчи
мужид төрсөн. Бага наснаасаа зургийн
уралдаанд оролцож шагналт байр эзэлсэн түүнийг ирээдүйд мундаг зураач болох
төлөвтэй гэгддэг байжээ. Гэсэн хэдий ч тэрбээр
өөрийн зурах ур чадварт чамлангуй ханддаг байсан тул шагналыг зөвхөн
түүний бүтээлийн өвөрмөц байдлыг үнэлэн өгсөн гэж үзэн даруу хүлээн авч, үзэсгэлэн,
экспо зохион байгуулагч, төлөвлөгчөөр ажиллахын зэрэгцээ өөрийн бүтээлээрээ өөрийгөө илэрхийлэх замыг сонгон өнөөг
хүртэл уран бүтээлээ туурвисаар байгаа аж.