Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг таниулсан хичээл заахыг уриаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2023-08-23 14:10:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүний эрхийн үндэсний комиссоос Хүний эрхийн түгээмэл тунхаглалын түүхэн 75 жилийн ойг тохиолдуулан 2023-2024 оны хичээлийн жилийн эхний өдөр тунхаглалын агуулгыг тайлбарлан таниулсан хичээл заахыг бүх шатны боловсролын байгууллагад уриаллаа.


Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталж, хүний эрхийг хүн бүрд төрөхөөс заяагдсан, салшгүй бөгөөд түгээмэл болохыг баталгаажуулсан юм.


Сургалтад ашиглагдах гарын авлага, материалтай https://nhrcm.gov.mn/newsdetail/1466?fbclid=IwAR2610CK3hwnfJeXmbkHsAC3zt-XAvM0yXbMjDog0NexXS2xFvLKQteCpsY линкээр дамжиж танилцах боломжтой.


Related news