УИХ-ын гишүүн Н.Учрал, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нар Хэнтийд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-16 14:03:51

УИХ-ын гишүүн Н.Учрал, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нар Хэнтий аймагт хүрэлцэн ирж аймгийн Засаг дарга Н.Ганбямба болон албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын хүрээнд цаашид Төрийн байгууллага хооронд, Эрүүл мэнд боловсрол соёлын салбарт, Нийгмийн хамгааллын салбарт, Эдийн засгийн салбарт, Хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллахаар болж санамж бичигт гарын үсэг зурлаа.
УИХ-ын гишүүн Н.Учрал “СХД-ээс сонгогдсон хэдий ч Хэнтий аймгийнхаа хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах зорилготой бөгөөд тэр дундаа аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодолтой явдаг. Мөн Хэнтий аймгаас сонгогдсон гишүүдтэй хамтран ажиллах болно" гэдгээ илэрхийллээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Related news