БНХАУ-д экспортолсон барааны 61.7 хувийг нүүрс эзэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-10-18 10:09:18

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. ҮСХ-ны ээлжит мэдээллээр манай улс энэ оны эхний 9 сард дэлхийн 158 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 18.1 тэрбум ам.доллар болов.


Үүнээс:

  • Экспорт 11.3 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар,
  • Импорт 6.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар тус тус өсжээ.
Гадаад худалдааны эргэлт өмнөх оны мөн үеэс 2.8 тэрбум ам.доллар буюу 18.1 хувиар нэмэгдсэн байна.


Монгол Улс БНХАУ-тай 2023 оны эхний 9 сард 13.0 тэрбум ам.долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 72.3 хувийг эзэлж байна. БНХАУ-д экспортолсон барааны 61.7 хувийг чулуун нүүрс, 19.4 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.5 хувийг алт бүрдүүлжээ.


Related news