БУЛГАН: Аялал жуулчлалын олон улсын “ITM-2023” үзэсгэлэн зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-10-31 17:26:03

Булган, 2023 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/ Булган аймгийн Аялал жуулчлалын холбоо, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран Монголын аялал жуулчлалын тэргүүлэгч ТУР ОПЕРАТОР компаниудад Булган аймгийг танилцуулах, тус аймагт хөгжүүлж болох аяллын хөтөлбөрүүдийг гаргаж, түүх соёл, байгаль, өв уламжлал, адал явдалт аяллыг Олон улсын зах зээлд танилцуулах зорилгоор “FAM Tour” аялал, ITM-2023 үзэсгэлэнг зохион байгуулсан байна.

 

“FAM Tour” аяллыг зохион байгуулснаар "ITM-2023" үзэсгэлэнд Булган аймгаас оролцох оролцогчдын тоо нэмэгдэж, тур оператор компаниудтай гэрээгээр хамтран ажиллаж байна.

 

Аялал жуулчлалын үзэсгэлэнд Булган аймгийн аяллын маршруттай танилцах, 2024 онд дотооддоо болон хил орчмын бүс нутгуудад аялах аяллын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, боломжийг танилцуулах зорилгоор оролцож байна.

 

ITM-2023 үзэсгэлэн 24 дэх жилдээ болж буй бөгөөд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг Булган аймгийн 10 аж ахуй нэгж байгууллагууд харилцаа холбоогоо өргөжүүлэх, зочлох үйлчилгээний чанар, маркетинг, чадавхыг бэхжүүлэх, цаашлаад олон улсын зах зээлд энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан салбарын бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлахад үзэсгэлэнгийн гол зорилго нь оршиж байна.









Related news