ТӨВ: Салхи секундэд 15 метр хүрч ширүүснэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2023 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Энэ сарын 5-ны өглөөний 8.00 цагийн байдлаар Төв аймгийн нийт нутгаар 0.0-7.0 см цасан бүрхүүлтэй байсан байна. Салхи өдөртөө секундэд 2-10 метр, шөнөдөө секундэд 2-15 метр хүрч ширүүсэх төлөвтэй байгааг Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Баян-Өнжүүл суманд шөнийн агаарын хэм хамгийн дулаан -1.9 градус байгаа бол Батсүмбэр суманд хамгийн хүйтэн температурт буюу -9.4 градус байна.
Салхины
хурд Борнуур суманд хамгийн бага буюу 2
метр секунд байгаа бол Угтаалцайдам суманд секундэд 15 секунд хүрч ширүүснэ. Иймд
малчид, тээвэрчид хол замд гарах болон мал хариулахдаа сэрэмжтэй байхыг
анхааруулав.