ТӨВ: Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнд 160 сурагч өрсөлдөж аваргаа тодруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. “Эрүүл шүд-Эрүүл Зуунмод” аяны хүрээнд
өнөөдөр Төв аймгийн Зуунмод хотноо "Шүд угаалтын аварга шалгаруулах
тэмцээн"-ийг анх удаа зохион байгууллаа.
Тус тэмцээнд Зуунмод хотын гурван сургуулийн 4-7
дугаар ангийн 20 багийн 160 сурагч оролцож, мэдлэг, чадвараараа өрсөлдсөнөөс Хүмүүн
Цогцолбор дунд сургуулийн Н.Болорчимэг багштай 7г анги тэргүүлэн нэг сая төгрөгийн эзэд болов.
ХЦДС-ийн багш Н.Болорчимэгээс тодруулбал, Энэхүү тэмцээн нь 10 сарын 3-ны өдөр зарлагдсан. Энэ хугацаанд сурагчид маань орой бүр шүдээ угааж байгаа бичлэгээ илгээдэг. Бас өдөр хичээлийн бус цагаар бичлэг үзэж судалгаа хийж бэлддэг байсан" гэв.
Энэхүү тэмцээн нь хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв дадал хэвшүүлэх, шүдээ зөв угаахын ач холбогдлыг таниулах зорилготой аж.
Зохион байгуулагчид
хаалтын үйл ажиллагааны үеэр үг хэлэхдээ, Энэхүү тэмцээнд оролцсоноор хүүхдүүдийн шүд, амны хөндийн эрүүл
мэнд эрс сайжирдаг.
Үүнтэй холбогдуулан ирэх жилээс
аймгийн хэмжээнд бүх сумыг хамруулан зохион байгуулах, цаашлаад жил бүр
уламжлал болгон
зохион байгуулахаа онцоллоо.