ОРХОН: Гарааны бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид 270 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-11-10 14:15:51
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арваннэгдүгээр сарын 10,/МОНЦАМЭ/. “Гарааны бизнес 2023” төсөл сонгон шалгаруулалтад оролцох иргэдийн хүсэлтийг өнөөдрөөс авч эхэллээ. 


Уг төслийг аймгийн Засаг даргын Тамгын газар, “Эрдэнэт ШУТП” ОНӨҮГ хамтран гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Төслийн зорилго нь өрхийн болон бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэж байгаа юм.  


Энэ жил 270 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг нийт 36 бичил бизнес эрхлэгчдэд хуваарилна. Ингэхдээ өрхийн болон бичил бизнес эрхлэгч 33 иргэнд тус бүр таван сая төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлөөр хоёр жилийн хугацаатай олгоно. Харин хүнсний болон ногоон сууцны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гурван аж ахуйн нэгжид тус бүр 35 сая төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэжээ. 

Иргэдийн хүсэлтийг энэ сарын 30 хүртэл "Смарт Эрдэнэт" аппликейшнаар хүлээн авна. 

Related news
Comments