С.Бат-Эрдэнэ гранпри шагнал хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-30 09:48:43

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Чита хотноо зохион байгуулсан ЗХУ-ын Ардын жүжигчин Л.Линховойны нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын XIV уралдаанд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид амжилттай оролцжээ.


Тодруулбал, тус театрын гоцлол дуучин Б.Одонзаяа /сопрано/ дэд байрт шалгарсан бол С.Бат-Эрдэнэ /басс/ “Шилдэг басс” хоолой, Дарима Линховойны нэрэмжит шагнал болон шилдгийн шилдэг гранприг хүртжээ. Түүний хувьд одоогоос 12 жилийн өмнө буюу 2011 онд оюутан байхдаа энэхүү уралдаанд анх оролцож байсан юм.


Дээрх уралдаанд Концертмейстерээр Ү.Уртнасан оролцсон байна.








Related news