СЭЛЭНГЭ: 27498 иргэн тоон гарын үсгээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-12-01 14:59:46

Сүхбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн газраас энэ онд нийт 27498 иргэнд тоон гарын үсэг олгожээ.

 

Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 73802 иргэнд тоон гарын үсэг олгох аж. Үүнээс 2023 оны байдлаар нийт 27498 иргэнд тоон гарын үсэг олгожээ.

 

Дээрх иргэдээс тодруулбал аймгийн 17 сум, 5 тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн 16-гаас дээш насны хүүхдүүдэд олгосон байна.

 

Мөн аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, ХЦ-ийн 0101 дугаар ангийн алба хаагчид тоон гарын үсгээ авсан байна.  

 

Тоон гарын үсэг гэдэг нь энгийн гарын үсэгтэй адил ашиглагдах ба гарын үсэг, тамга тэмдгийг орлох цахим баримт бичиг байгаа.

 

Мөн энэхүү тоон гарын үсэг нь цаасан хэлбэрт байгаа мэдээлэлд зурсан гарын үсэгтэй адил хүчинтэй хэмээн аймгийн УБХ-ийн мэргэжилтэн тайлбар өглөө.

 

Related news